untitled
FAIL (the browser should render some flash content, not this).
  Нэвтрэх

Бидний тухай

Танилцуулга

Та манай зочид буудалд хамгийн тохилог, орчин үеийн зочид буудлын үйлчилгээг боломжийн үнээр авах болно. Улаанбаатар хотын төвд сүндэрлэх зочид буудлаас та алдарт Гандан хийд болон Улсын их дэлгүүр рүү хэдхэн минут алхаад л хүрэх болно. Бизнес, Худалдааны төвүүд, Сүхбаатарын талбай нь манай буудалтай ойрхон байрладаг. Тавлаг зочид буудлын 24 өрөө нь бүгд орчин үеийн засалттай бөгөөд, таны тав тухыг дээд зэргээр хангах болно. Хэрэв та удаан хугацаагаар байрлах хэрэгтэй бол бид танд найрсгаар үйлчлэхэд бэлэн байна. Та зочид буудлын Ази, Европ ресторанаар үйлчлүүлнэ үү. Солонгосын үндэсний зоогийг Sunflower ресторанд зооглох боломжтой. Le Soleil ресторан жинхэнэ барууны онцгой амтат зоогийг танд санал болгож байна. Мөн та завгүй өдрийнхөө дараа Клубын танхимд коктейль шимж, хөгжим сонсон алжаалаа тайлж болно. Буудлын зочид манай алжаал тайлах саун, биеийн массаж, гоо сайхны салон зэргүүдээр үйлчлүүлж эрч хүчээ авах болно. Тавлаг зочид буудлын Хурлын танхим нь орчин үеийн тоног төхөөрмжүүдээр хангагдсан бөгөөд, нэг дор 24 – 40 зочин цуглаж уулзалт, ажил хэргээ явуулах боломжтой. Бизнес төв нь интернет, факс, хэвлэх үйлчилгээ зэргийг үзүүлж, Монгол орны талаар хэрэгтэй мэдээллээр хангана. Нарантуул зочид буудлаас автомашинаар Төмөр замын буудал руу 5 минут, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал руу 25 минут явна. Мөн буудлын зүгээс зочны хүсэлтийг харгалзан худалдааны төв болон бусад газрууд руу Mercedes Benz автомашинаар үйлчилдэг.

Манайх ниит 100 гаруй ажилтантай, 100 өрөөтэй. үүнээс 30 люкс 30 хагас люкс 40 энгийн өрөөтэй ба маш олон төрлийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ өгдөг. Манайхаар олны танил хүмүүс ихээр үйлчлүүлдэг.


Report Content · · Web Hosting · Blog · Guestbooks · Message Forums · Mailing Lists
Easiest Website Builder ever! · Build your own toolbar · Free Talking Character · Email Marketing
powered by a free webtools company bravenet.com